PRODUCT
COMPANY

Илдэнгүн Хошуу ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлон ханган нийлүүлэх, орчны ариутгал халдваргүйжүүлэлт, шавьж мэрэгч устгалын үйлчилгээг албан байгууллага, айл өрхөд үзүүлэхээс гадна дээрхи үйлчилгээнд ашиглагддаг бодисын худалдаа хийж байна.

Хүний их эмч, биотехнологич, малын эмч, эм зүйч, ариутгал халдваргүйжүүлэлтийн мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг мэргэжлийн ажилтантууд та бүхэнд үйлчилж байна.

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн АНУ, Англи, Герман, Япон, БНХАУ, Энэтхэг зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмжийг импорлон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагийн зөвлөмж, санал болгодог оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын стандарт хангасан үйлдвэрлэгчдээс шууд нийлүүлдэг.

Цаашид орчин үеийн технологи, чиг хандлагад нийцүүлэн чанартай, баталгаатай барааг ханган нийлүүлэх, борлуулалтын дараахь үйлчилгээгээр салбартаа тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.



Бидний уриа - Эрүүл ирээдүйн төлөө

Эрхэм зорилго - Шилдэг шийдлийг МОНГОЛДОО

Үнэт зүйл - Хэрэглэгч, хамт олон, мэдлэг чадвар, бүтээлч санаачилга, үнэнч шударга ёс зүй

Баримтлах зарчим - Хамтдаа хөгжих, манлайлагч байх, технологийн дэвшил, хамтын ажиллагаа, итгэл даах, хуулийг дээдлэх